монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бадминтон, ширээний теннисний аваргууд тодорлоо

Admin 2019/10/04 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олныг бий болгох зорилгоор спортын төрөл бүрийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад байгууллагын аварга шалгаруулах ширээний теннис, бадминтоны тэмцээнийг Санхүү, хангалт үйлчилгээний газар зохион байгуулав. 71710619_531971797350324_8171855925582233600_n.jpg

Тэмцээний төрөл тус бүрт 6 газрын 30 гаруй албан хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Бадминтоны тэмцээнд газар, хэлтэс тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаа баг болгон оролцуулж, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулав. Тэмцээний тэргүүн байрыг Виз, зөвшөөрөл, харьяатын газар, дэд байранд Санхүү, хангалт, үйлчилгээний газар, гутгаар байранд Мэдээллийн технологийн хэлтэс тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

71726463_1330097590490889_3409704515442573312_n.jpg

Ширээний теннисний эрэгтэй төрөлд Виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэргэжилтэн Д.Төрхүү нэгдүгээр байр, алтан медаль, Хяналт, шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Золжаргал хоёрдугаар байр, мөнгөн медаль, Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн М.Энххүслэн гуравдугаар байр, хүрэл медаль хүртэв. Эмэгтэй төрөлд Санхүү, хангалт, үйлчилгээний газрын нягтлан бодогч Л.Жаргалмаа нэгдүгээр байр, алтан медаль, Виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэргэжилтэн Д.Алтанцэцэг хоёрдугаар байр, мөнгөн медаль, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтангэрэл гуравдугаар байр, медалийн эзэд боллоо.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

72149049_389254081745123_6380852896702922752_n.jpg

72208173_415686609354018_7395719983319220224_n.jpg

71274267_416159069040996_4630210083526017024_n.jpg

71681019_2389429174475448_592358822857670656_n.jpg

71652392_928895114142685_4158701293801570304_n.jpg

72444855_1333884800127347_466424175511207936_n.jpg

71288982_2764345456910508_3425393318010290176_n.jpg

71470763_547264352745183_4318045602685386752_n.jpg

72463418_513574769480430_3626975155621724160_n.jpg

72108150_389742298613336_1104047474017828864_n.jpg