монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бадминтоны аваргаа тодруулж байна

Admin 2019/10/04 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон байгууллагын бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. DSC_0102 (Large).JPG Энэ удаагийн тэмцээн нь газар, хэлтэс тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаа баг болгон оролцуулж, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр өрсөлдөж байгаагаар онцлог аж. DSC_0093 (Large).JPG Тэмцээнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Дэд дарга Д.Түвшинтөр нээж хэлсэн үгэндээ "“Агаарын теннис” гэдэг нэрээр нь Монголчууд сайн мэддэг бадминтоны спорт Ази тивд өндөр хөгжсөн, хамгийн олон хичээллэгч, сонирхогчтой спорт болоод байна. Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Дархан, Эрдэнэт, Дорнод, Архангай, Хэнтий, Өмнөговь аймаг, Налайх дүүрэгт хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод дагнасан гурван клуб ажиллах болсноор нийслэлийн хүүхэд залуучууд төдийгүй сонирхогч хүн бүрт боломж бололцоо нээгдэж байна. Нас, хүйс, жин огт хамаарахгүй энэ спортоор хичээллэж эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсч, тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын бадминтон сонирхогчдын холбоонд талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм. DSC_0091 (Large).JPG Тэмцээнд нийт зургаан багийн гуч шахам тамирчид оролцож авъяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. DSC_0075 (Large).JPG