монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Байгууллагын 2019 оны шилдгүүд тодорлоо

Admin 2019/12/27 Мэдээ, мэдээлэл

Шинэ оны босгон дээр байгууллага бүр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, оны шилдгүүддээ тодруулдаг уламжлалтай. Гадаадын иргэн, харьяатын газрын шинэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр болж, 2019 шилдгүүдээ тодруулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан салбартаа амжилттай ажилласан зарим албан хаагчдад төрийн дээд одон медаль болон салбарын эрхэм хүндтэй шагналыг гардууллаа.

DSC_0240 (Large).JPG

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар зарлигаар Хойд бүс дэх газрын Хяналтын улсын байцаагч Пүрэвжавын Бороо, Дорноговь аймаг дахь газрын дарга Пүрэвсүрэнгийн Тулга нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Виз зөвшөөрөл, харьяатын газрын мэргэжилтэн Буриадын Алтантуяа “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдлаа.

DSC_0220 (Large).JPG

”Хуульзүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр

  • Дорноговь аймаг дахь газрын хяналтын улсын байцаагч Б. Хадбаатар
  • Дорноговь аймаг дахь газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баярхүү нар шагнагдав.

DSC_0207 (Large).JPG

Мөн Санхүү, хангалт үйлчилгээний газрын жолооч Батжаргалыг ХЗДХЯ-аас нэг өрөө байраар шагнаж, батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч баяр хүргэлээ.

DSC_0163 (Large).JPG

Байгууллагын “”Хүндэт тэмдэг”-ээр

  • Дэд дарга Дэмбэрэлсүрэнгийн Түвшинтөр
  • Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ганболдын Батцэцэг
  • Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Дашдоржийн Чимэг-Эрдэнэ
  • Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн Тунгалагийн Баяржаргал
  • Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Оросоогийн Хэрлэн
  • Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Чадраабалын Өсөхбаяр
  • Агаарын замын боомт хариуцсан газрын хяналтын улсын байцаагч Баярсайханы Сүлд-Очир
  • Захиргаа, удирдлагын газрын нууц хариуцсан мэргэжилтэн Рэнцэндоржийн Мөнхбаяр
  • Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Шаравсэнгийн Алтантулга
  • Захиргаа, удирдлагын газрын архивын эрхлэгч Лувсандоржийн Дэлгэрцэцэг
  • Зүүн бүс дэх газрын жолооч Төмөрбатын Алтанпүрэв
  • Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн жолооч Чояагийн Едик нар шагнагдав.

DSC_0847 (Large).JPG

Мөн энэ үеэр байгууллагын хөдөлмөрийн аварга болон шилдэг газруудаг тодруулсан бөгөөд “Хөдөлмөрийн аварга” төрийн захиргааны албан хаагчаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Жамсранжавын Алтангэрэл, “Хөдөлмөрийн аварга” хяналтын улсын байцаагчаар Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Пүрэвээгийн Болормаа, “Хөдөлмөрийн аварга” төрийн үйлчилгээний ажилтнаар Санхүү, хангалт үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Батдоржийн Анхбаяр нар тодорлоо.

DSC_0357 (Large).JPG

Мөн байгууллагын “Шилдэг газар”-аар ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газар, байгууллагын “Шилдэг спортын баг, хамт олон”-оор Захиргаа,удирдлагын газар тус тус шалгарлаа.

DSC_0385 (Large).JPG