монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Д.Чимэг-Эрдэнэ ур чадвараараа тэргүүллээ

Admin 2019/10/25 Мэдээ, мэдээлэл

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг ЭБАТ-2019” мэргэжлийн тэмцээнийг энэ сарын 25-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгууллаа.

01.png

Уг мэргэжлийн тэмцээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газар, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд аймгийн Авто тээврийн төв, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасаг зэрэг 8 байгууллагын 34 эрх бүхий албан тушаалтан өрсөлдөв.

03.png

Тэмцээнийг 2 үе шаттай явуулж эхний үед эрх зүйн мэдлэгийг шалгасан 50 асуулт бүхий тест, 2 дахь үед эрх бүхий албан тушаалтнаас үйлдэх зөрчлийн эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого бодуулж хууль зүйн дүгнэлт хийлгэх зэрэг арга хэлбэрээр зохион байгуулсан ба тэмцээний нийлбэр оноогоор Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Б.Чимэг-Эрдэнэ 1 дүгээр байр, Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Бекбол 2 дугаар байр, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Эрдэнэцэцэг 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.