монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа

Admin 2020/06/02 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр буюу зургаадугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев, Консулын хэлтсийн дарга Шынар Жуматаева нарыг хүлээн авч уулзлаа. DSC_030999.jpg Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID19) холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа иргэдийн талаар мэдээлэл өгч, тухайн улсын иргэдийн виз олголт, сунгалт, зорчих хөдөлгөөний асуудлаар санал солилцлоо. Мөн 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны талаар зөвшилцсөн юм. DSC_0332.JPG Тус уулзалтад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар оролцлоо. DSC_03355555.jpg