монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Мугийг хүлээн авч уулзлаа

Admin 2020/03/05 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Мугийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID19) холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдийн талаар мэдээлэл өгч, тухайн улсын иргэдийн виз олголт, сунгалт, зорчих хөдөлгөөний асуудлаар харилцан санал солилцлоо.

87464236_487941221903308_561705993453436928_n (1).jpg

Монгол Улсын иргэн БНСУ-д зорчих виз мэдүүлэн, виз олгогдсон тохиолдолд тухайн виз мэдүүлэгчийн гадаад паспорт дээр визний наалтыг нааж олгодог байсан бол “БНСУ-д зорчих визний наалтын тогтолцоо” нь цаашид хүчингүй болж, виз олгогдсон ч гадаад паспорт дээр визний наалт наахгүйгээр “Виз олгогдсон тодорхойлолт”-ыг хэвлэж, гадаад паспортын хамт олгох ажлыг зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. Мөн виз олгохоос татгалзсан тохиолдолд, гадаад паспортын арын хуудсанд татгалзсан тамга дардаг байсан тогтолцоог халж байгаа талаар дурьдсан юм.

Дээрх өөрчлөлтийг энэ сардаа багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.