монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно

Admin 2019/08/30 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч 5 дугаар сараас нэвтрүүлж эхлэсэн юм. Тэгвэл энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар боллоо. Уг үйлчилгээ нь 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.

visa.png

Цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон EVISA.MN хаягаар шууд нэвтрэх боломжтой аж. Түүнчлэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллагууд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж, шат дарааллын дагуу үнэн зөв мэдээлэл ирүүлэхийг холбогдох мэргэжилтнүүд зөвлөлөө.