монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БУЯТ-УХАА ДАХЬ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Admin 2017/11/30 Мэдээ, мэдээлэл, Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын Төрийн албаны салбар зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу боомт, орон нутаг дахь нэгжийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Тамгын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д. Шинэбаяр, Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д. Гантулга нар өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газарт ажиллалаа.

Энэ хүрээнд Буят-Ухаа дахь газрын албан хаагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, ээлжийн амралт, хүүхэд асрах чөлөө, чөлөөний хуудас, цаг ашиглалтын хуваарьтай танилцаж, хүний нөөцийн чиглэлээрх сургалт, судалгаа, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцсан юм.

Буянт-Ухаа дахь газрын албан хаагчид Монгол Улсын хил дээр виз олгох, бүртгэл хасалт хийх, зөрчил гаргасан этгээдэд захиргааны арга хэмжээ авах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр 4 ээлж, 24 цагаар ажилладаг байна. Тус газар албан хаагчдынхаа зэрэг дэв, ажилласан жил, , хүүхэд , байр, орон сууц, шагнал урамшуулал зэрэг хүний нөөцийн чиглэлээр бүхий л судалгааг нарийвчлан явуулж, бүртгэлжүүлсэн байна. Мөн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор албан хаагчдын амрах өрөөг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлжээ. Түүнчлэн 14 хоног тутамд хувь хүний хөгжил, эрүүл мэнд, амьдрах ухаан зэрэг төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж хэвшсэн байна.