монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд АТГ-с ирсэн шалгалтад хамрагдав.

Admin 2018/10/19 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Авилгатай тэмцэх газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан Авилгатай тэмцэх газрын багуудын орон нутагт ажиллах удирдамжийн дагуу Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төсвийн(төрийн) байгууллага болох ИТХ, ЗДТГ, МХГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг газрууд, зарим орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, сургууль, Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйл ажиллагаанд Авлигын эсрэг хууль, тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцаж шалгалт хийж зөвлөмж хүргүүлэв.

767644d7cb176ea1a03114affdf618ec.jpg