монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН БАЯР НААДМААР ТУС ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ШАГНАГДЛАА.

Admin 2019/07/08 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Замын-Үүд сумын үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баяр наадмын баярын арга хэмжээгээр салбартаа манлайлан ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Дорноговь аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр тус газрын дарга П.Тулга, Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхчимэг , Замын-Үүд сумын Засаг даргын “Жуух” бичгээр Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Б.Сүлд-Очир, Замын-Үүд сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр жижүүр Б.Баяраа, Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Жуух” бичгээр Нярав Х.Цэвэлмаа тус тус шагнагдлаа.

Нийт шагнагдсан албан хаагчдадаа цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье!