монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААД ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

Admin 2020/04/17 Мэдээ, мэдээлэл, Сонгон шалгаруулалт

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаас гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталлаа.

Уг тогтоолын дагуу Гадаадын иргэн, харьяатын газраас дараах 9 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар

Албан тушаал

Ангилал зэрэглэл

Шалгалт өгөх болзол

1

Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн харьяатын газарт Виз, зөвшөөрлийн мэргэжилтэн;

ТЗ-6

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН

27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРМЫН

2.3.1.шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас;

2

Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газарт мэргэжилтэн;

ТЗ-6

3

Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газарт мэргэжилтэн;

ТЗ-6

4

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газарт мэргэжилтэн;

ТЗ-6

5

Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газарт мэргэжилтэн;

ТЗ-6

6

Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын Мэдээллийн төвийн мэргэжилтэн.

ТЗ-6

7

Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

ТЗ-7

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН

27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРМЫН

2.3.2.төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс;

8

Өмнөд бүс дэх газар /Өмнөговь аймагт байршдаг/-ын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн

ТЗ-7

9

Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-т мэргэжилтэн

ТЗ-6

Тус шалгалт нь “Төрийн албаны тусгай шалгалтын болзол, журам”-ын 2.3.1.шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид, 2.3.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхөх тул шалгалтад бүртгүүлэх иргэн холбогдох бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм.

Мөн албан тушаалын тусгай шаардлагын дагуу орос, хятад, англи болон бусад улсын гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй гэдгийг нотлох баримт бичгийг бүрдүүлэхийг анхаарна уу. /Монгол дахь “TOEIC”-ийн Үндэсний төвийн шалгалтыг өгч гэрчилгээг авсан байх. “TOEFL”, “IELTS”-ын оноо авсан байж болно/ Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2020-04-20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд immigration@csc.gov.mn хаягаар хүлээн авна.

Шалгалтыг 2020-04-22-ны өдрийн 10:00 цагт Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулна.

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Холбоо барих утас: 70133464, 99003712

Хүсэлтийн маягтыг ЭНД ДАРЖ татаж авна уу.