монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААД ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

Admin 2019/11/14 Мэдээ, Мэдээ, мэдээлэл, Сонгон шалгаруулалт

Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Зүүн бүс дэх газар /Дорнод аймагт байршдаг/-ын мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тус шалгалт нь “Төрийн албаны тусгай шалгалтын болзол, журам”-ын 2.3.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхөх тул шалгалтад бүртгүүлэх иргэн нөөцөд байгаа эсэх нотлох бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм.

Мөн албан тушаалын тусгай шаардлагын дагуу орос, хятад, англи болон бусад улсын гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй гэдгийг нотлох баримт бичгийг бүрдүүлэхийг анхаарна уу. /Монгол дахь “TOEIC”-ийн Үндэсний төвийн шалгалтыг өгч гэрчилгээг авсан байх. “TOEFL”, “IELTS”-ын оноо авсан байж болно/

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 11 дүгээр сарын сарын 28, 29-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Гадаадын иргэн, харьяатын газрын 211 тоот өрөөнд комисс хүлээн авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоо барих утас: 70133464, 99003712