монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид спортын 3 төрлөөр өрсөлдлөө

Admin 2020/01/31 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23,24-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд төв болон орон нутаг дахь газар хэлтсийн 13 багийн 100 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин, аваргуудаа тодруулсан юм.

83182477_155350159225407_7292765996576669696_n.jpg

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Санхүү, хангалт үйлчилгээний газар гуравдугаар байр, хүрэл медаль, Мэдээллийн технологийн хэлтэс хоёрдугаар байр, мөнгөн медаль, Хяналт шалгалтын газар, Дүн шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн хамтарсан баг нэгдүгээр байр, алтан медаль, эмэгтэй төрөлд Баруун бүс дэх газар, Өмнөд бүс дэх газрын хамтарсан баг гуравдугаар байр, хүрэл медаль, Виз зөвшөөрөл, харьяатын газар хоёрдугаар байр, мөнгөн медаль, Санхүү, хангалт үйлчилгээний газар нэгдүгээр байр, алтан медаль тус тус хүртэв.

83947169_168203664503511_2832930943491112960_n.jpg

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Хойд бүс дэх газар гуравдугаар байр, хүрэл медаль, Хяналт шалгалтын газар, Дүн шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн хамтарсан баг хоёрдугаар байр, мөнгөн медаль, Захиргаа, удирдлагын газар нэгдүгээр байр, алтан медаль хүртсэн бол эмэгтэй төрөлд Санхүү, хангалт үйлчилгээний газар гуравдугаар байр, хүрэл медаль, Баруун бүс дэх газар, Өмнөд бүс дэх газрын хамтарсан баг хоёрдугаар байр, мөнгөн медаль, Виз зөвшөөрөл, харьяатын газар нэгдүгээр байр, алтан медаль хүртлээ.

83366230_181296513248454_3104777106035310592_n.jpg

Дартсын тэмцээнд Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн нэгдүгээр байр, алтан медаль, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх хоёрдугаар байр, мөнгөн медаль, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ш.Алтантулга гуравдугаар байр, хүрэл медаль хүртсэн юм.

83363415_185465536158228_5485840664937627648_n.jpg

Мөн тэмцээний төрөл тус бүрээр шилдэг тоглогчдыг шалгаруулсан бөгөөд гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Дүн шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Золжаргал, эмэгтэй шилдэг тоглогчоор Санхүү, хангалт үйлчилгээний газрын тооцооны нягтлан бодогч Л.Жаргалмаа, Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Хойд бүс дэх газрын нярав О.Өсөхбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Өмнөд бүс дэх газрын Захиргааны ахлах мэргэжилтэн Ж.Дэмбэрэлдулам нар тус тус тодорлоо.

83061262_549085069030784_4609241103999172608_n.jpg

Багийн нийлбэр дүнгээр Санхүү, хангалт үйлчилгээний газар тэргүүлж, “Шилжин явах цом”-ын эзэд болсон юм.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэе.