монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГА Д.МӨРӨН МОНГОЛ УЛСЫН “ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА.

Admin 2017/10/26 Мэдээ, мэдээлэл, Төрийн албаны салбар зөвлөл

Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.

Д.Мөрөн нь 1977 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллсан байна. Шагналыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв.