монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭХНИЙ УЛИРЛЫН ТАЙЛАН

Admin 2018/04/05 Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл эхний улирлын байдлаар нийтдээ 4 удаа хуралдсан бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр хурлаар Өмнөд бүс дэх газрын даргын албан тушаалд тэнцсэн Л.Дамдинсүрэн, Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд тэнцсэн Х.Ургаа болон Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд тэнцсэн Т.Баяржаргал нарын удирдах албаны сонгон шалгаруулалтын дүгнэлтийн тухай
  2. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлаар Ёс зүйн хорооноос ирүүлсэн 01 дүгээр дүгнэлт буюу Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн мэргэжилтэн Б.Батгэрэлтэй холбоотой асуудал
  3. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаар хурлаар Дорноговь аймаг дахь газрын даргын албан тушаалд тэнцсэн Л.Дашрэнцэнгийн удирдах албаны сонгон шалгаруулалтын дүгнэлтийн тухай
  4. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хурлаар Ёс зүйн хорооноос ирүүлсэн 01 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн.

Мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлаар Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөлийн Хуралдааны дэг болон 2018 оны Салбар зөвлөлийн төлөвлөгөөг баталсан.