монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, харьяатын сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

Admin 2019/03/15 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш байдлыг хангах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

DJI_0026 (Large).JPG

Энэ удаад байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд байгууллагын газар, хэлтэс нэгжүүдийн 10 багийн 50 гаруй тамирчид оролцож сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд аваргуудаа тодруулсан юм.

IMG_1305 (Large).JPG

Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Захиргаа удирдлагын газрын баг, дэд байрыг Хяналт шалгалтын газрын баг, гуравдугаар байрыг Виз, зөвшөөрөл, харьяатын газар тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

IMG_1341 (Large).JPG

Харин эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Тэргүүн байранд Захиргаа удирдлагын газрын баг, дэд байранд Виз, зөвшөөрөл, харьяатын газрын баг шалгарсан бол гуравдугаар байранд Санхүү, хангалт үйлчилгээний газрын баг тус тус шалгарлаа.

IMG_1422 (Large).JPG