монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг цахимаар сунгуулах хүсэлт гаргагчдад зориулсан мэдээлэл

Admin 2020/04/07 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах бол:

  1. https://evisa.mn – сайтад нэвтэрч, шаардагдах бичиг баримтийн хуулбарыг хавсаргаж цахим хүсэлт илгээнэ.

    •   Шинээр нэвтэрч байгаа тохиолдолд “Шинээр бүртгүүлэх” хэсэгт бүртгүүлнэ. 
    
    •   Өмнө нь бүртгүүлж байсан бол өмнөх эрхээрээ нэвтэрч хүсэлтээ илгээнэ.
    
    •   Хүсэлтээ оруулахдаа “Оршин суух” хэсэгт тохирох ангиллын цонхонд оруулна.

tsahim.jpg

  1. Таны хүсэлтийг цахимаар хянаад шаардлагатай зүйлсийг танд мэйлээр ажлын 3 өдөрт мэдэгдэнэ.
  2. Ажлын 3-5 хоногт багтаан уг бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянаж нягталсны үндсэн дээр таны хүсэлтийг шийдвэрлэнэ.
  3. Хариуг танд мэйл болон мессеж илгээж мэдэгдэнэ.

    Санамж

      1. Тухайн гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн өмнө оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргана.
      1. Хэрэв оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн бол Гадаадын иргэн, харьяатын газарт өөрийн биеэр ирж зөрчлөө шийдвэрлэсний дараа хүсэлтээ ирүүлнэ. Зөрчил гаргасан тохиолдолд лавлах утас: 70133448
      1. Шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг эх хувиар нь шаардаж, гадаадын иргэнтэй ярилцлага хийж оршин суух зөвшөөрөл олгох, сунгах эсэхийг шийдвэрлэнэ.
      1. Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан зарим ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх болсон тул оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй болно. Тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг Танд и-майл эсвэл мессэжээр илгээнэ. Цахим хүсэлтийн лавлах: 93141009