монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ агентлагуудын улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарлаа

Admin 2020/02/07 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн нэгдсэн дүн гарсан байна.

5df9e5635e63f709332468.jpg

2019 оны улсын үзлэгт нийт 4544 байгууллага хамтрагдсан бөгөөд агентлагуудын улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр Гадаадын иргэн, харьяатын газар 96,75 буюу “Маш сайн” үнэлэгдэж, дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тус газрын төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг 97 хувиар, байгууллагын архивын ажлыг 99 хувиар, албан хэрэг хөтлөлтийг 95 хувиар, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдлыг 96 хувиар тус тус дүгнэсэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.