монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ энэ жил их, дээд сургууль төгссөн 7 залууг дадлагажууллаа

Admin 2020/06/30 Мэдээ, мэдээлэл

Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан төрийн байгууллагад ажиллах сонирхолтой энэ жил их, дээд сургуулиа төгссөн 7 залууг байгууллагадаа дадлагажуулах ажлыг зохион байгууллаа. DSC_0513.JPG Уг арга хэмжээ нь танхимын болон дадлагын хэлбэрээр явагдаж, байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг танилцуулснаас гадна Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журмын талаар мэдээлэл өгч, төрийн албанд ажилд орох чиг баримжаа олголоо.

DSC_0467.JPG

Төрийн жинхэнэ албан тушаалд шинээр томилогдох иргэдэд албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлагыг хангах, ерөнхий болон тусгай шалгалт өгөх, төрийн албанд ажилласан туршлагатай байх зэрэг цөөнгүй шаардлага тавигддаг. Тиймээс залуучуудыг төрийн албанд ажиллахад нь чиглүүлж дадлагажуулах, багаар ажиллах, байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах талаар олон талын мэдээллийг дадлага-сургалтын хөтөлбөрт багтааснаараа онцлог байв.

DSC_0500.JPG

Сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүргийн талаарх анхан шатны мэдлэг олгосон тухай батламж гардуулав.

DSC_0507.JPG

Энэхүү арга хэмжээ нь залуучуудад төрийн албаны босго шалгуур өндөр болсныг ойлгуулж, хүний нөөцийн залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.