монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын албан хаагчид 120 хүнд амьдрал бэлэглэлээ

Admin 2020/05/12 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төв болон Агаарын замын боомт хариуцсан газрын нийт 40 орчим албан хаагчид сайн дураараа хамрагдаж, цусаа бэлэглэлээ.

96372997_2588653584726793_5794614269098065920_n.jpg

Нэг удаа 350-400 грамм цус хандивласнаар гурван хүний амь авардаг гэж үздэг бөгөөд ГИХГ-ын албан хаагчид 120 орчим хүнд амьдрал бэлэглэж байна.

96687502_243723080168224_6013256511378161664_n.jpg

Мөн энэ үеэр тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг зарим албан хаагчдад Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс талархал гардуулсан юм.

96587408_682008792577416_494454064092807168_n.jpg

Цусны донор болох нь цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай аж. Мөн зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолжээ.