монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын Өмнөд бүс дэх газрын албан хаагчид “Амны хаалтаа зүүцгээе” аянд нэгдлээ

Admin 2020/05/18 ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

онцгой Улсын онцгой комиссын 9 дүгээр тогтоолоор КОВИД-19 –ийн халдвараас урьдчилан сэргийлэх “Амны хаалтаа зүүцгээе” аян өрнөж байгаа билээ. КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой энэхүү аянд Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын албан хаагчид нэгдлээ. Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын албан хаагчид Даланзадгад хотын худалдааны төвүүд, ундны ус түгээх цэгүүдээр явж иргэдэд амны хаалт тогтмол зүүхийг уриалж, нийт 85 ширхэг амны хаалт тараалаа.