монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын Өмнөд бүс дэх газрын албаны байрны шав тавих ёслол боллоо

Admin 2019/12/03 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын албаны байрны шав тавих ёслол энэ оны 11 дүгээр сарын 29-ний билэгт сайн өдөр Даланзадгад хотод боллоо.

_DSC0055 (Large).JPG

Шав тавих ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн болон албан хаагчдын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дотоодыг хамгаалах тэнхимийн орлогч дарга Баян-Эрдэнэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Хай Фөн, барилгын ажил гүйцэтгэх компанийн захирал Сайшаалт, инженер техникийн ажилчид, оролцлоо.

_DSC0040 (Large).JPG

Өмнөд бүс дэх газар нь Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг бөгөөд албаны байр ирэх оны хагас жилээр ашиглалтад орсноор иргэд, үйлчлүүлэгчдэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүргэх боломж бүрдэхээс гадна албан хаагчдын ажиллах нөхцөл сайжрах юм.