монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГИХГ-ын Удирдах албан тушаалтан, албан хаагчдын цугларалт, сургалт боллоо

Admin 2020/01/23 Мэдээ, мэдээлэл

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнууд жил бүр чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг төлөвлөдөг уламжлалтай. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын Удирдах албан тушаалтан, албан хаагчдын цугларалт, сургалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

83167371_602060343671977_906342802168741888_n.jpg

Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, шинэчлэн батлагдсан хууль, тогтоомж, дүрэм журмыг таниулан сурталчилж, шинэ мэдлэг мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулагдаж буй уг цугларалт, сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга, чиглэл хариуцсан ахлах мэргэжилтнүүд оролцов.

83167371_602060343671977_906342802168741888_n.jpg

Цугларалтаар төрийн албан хаагчийн сахилга хариуцлага дэг журмыг чангатгах, төрийн албан хаагчийн ажлыг гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх чиглэлээр сургалт, мэдээлэл өгөв. Мөн Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид гарсан өөрчлөлт, санхүү, аудит, төсвийн сахилга батыг сахих, төрийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, худалдан авах ажиллагааны чиглэлээр хилийн боомт, орон нутаг дахь газрын санхүүгийн албан хаагчдад зориулсан сургалтууд тус тус явагдлаа. 82456455_859552484502649_4464399929011339264_n.jpg

Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2020 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор байгууллагын удирдлага, төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нартай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

83381172_217781586052190_3049817630773870592_n.jpg