монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Admin 2019/11/25 Мэдээ, мэдээлэл

Улс тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Ганболдын Ганбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.

DSC_0252 (Large).JPG

Шагналыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэв.

DSC_0264 (Large).JPG

Ганболдын Ганбат нь улсад 17 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үүнээс Гадаадын иргэн, харьяатын газарт 11 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчдын нэг юм.

DSC_0261 (Large).JPG

DSC_0278 (Large).JPG