монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Х.Энхжаргалыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа

Admin 2019/12/23 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан тэргүүний албан хаагчийг жил бүр “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаад Виз зөвшөөрөл, харьяатын газрын ахлах мэргэжилтэн Хичээнгүйн Энхжаргалыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т гарын үсэг зуруулж батламжлав.

81280300_2706235872755915_5303581030492405760_n.jpg

Тэрээр хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийг сайжруулах, олон улсын жишигт дүйцэхүйц бүртгэлийн системийг бий болгох зорилгоор “E-immigration” төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хилийн боомтын техник, тоног төхөөрөмж, бүртгэлийн системийг бүхэлд нь шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулснаас гадна 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар бүртгэж хариу өгөх үйлчилгээг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

81259511_2503534173306594_4947918044295856128_n.jpg

80066624_3349076111785595_6934459977700474880_n.jpg