монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтад гурван албан хаагч хамрагдлаа.

Admin 2019/03/12 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хууль зүйн дотоод хэргийн яам, Азийн сан, Хууль Сахиулахын Их Сургууль, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын хамтарсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтад Гадаадын иргэн, хартяатын газрын Дорноговь аймаг дахь газрын дарга П.Тулга, виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Э.Амарсайхан, мэргэжилтэн Б.Батдэлгэр нар нь 2019 оны 3 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хамрагдаж гэрчилгээ амжилттай гардан авлаа. Энэхүү сургалтын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, тус гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, хохирогчийг олж тогтоох, гэрч, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд багш нарын бэлтгэсэн хичээл, дасгал ажлыг хийж оролцсон байна. Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд тус гэмт хэрэг нь ихэвчлэн олон улс дамжиж үйлдэгддэг шинжтэй байдаг тул хууль хүчний байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэрч хохиогчийг хамгаалах, гэмт этгээдүүдийг илрүүлэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгаатай санал нэгдэж цаашид тус сургалтад хамрагдсан төрийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

53591699_353548488593418_9047142686816993280_n.jpg

53392861_564567093954594_3577449655803314176_n.jpg

53495624_629851450788039_2897889596538880000_n.jpg