монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

"Хууль сурталчлах өдөрлөг”-т оролцлоо

Admin 2019/09/22 Мэдээ, мэдээлэл

Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Хууль сурталчлах өдөрлөг” нэгдсэн арга хэмжээнд тус байгууллагын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн албан хаагчид оролцлоо.

zu1.jpg

Өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан, зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ зарим үйлчилгээг иргэдэд үзүүллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэний харьяаллын талаарх лавлагаа хүссэн иргэдийн материалыг хүлээн авч, холбогдох лавлагаа, тодорхойлолт олгох, Монгол Улсад 90 хүртэлх хоногоор ирсэн гадаадын иргэнд бүртгэл, оршин суух зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон нутаг буцах гэж буй гадаадын иргэдэд хасалт хийх, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэв.

zu4.jpg

zu2.jpg

zu3.jpg