монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг албадан гаргалаа

Admin 2019/05/20 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНКазУ-ын иргэн Shaidildina Janarkul, Япон Улсын иргэн Nishida Keiichiro нарыг Монгол Улсаас албадан гаргалаа. Тодруулбал, гадаадын иргэн, харьяатын газраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгахад БНКазУ-ын иргэн Shaidildina, Япон Улсын иргэн Nishida Keiichiro нар нь төлбөртэйгөөр мэргэ төлөг тавьж, шашны зан үйл хийж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.7-д заасны дагуу 3 жилийн хугацаатайгаар албадан гаргасан байна.