монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Мэдээллийн цаг” боллоо

Admin 2019/05/17 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдаа шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор 7 хоног бүрийн Баасан гарагт “ Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын Хүний нөөцийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн Б.Гончигсумлаа нар “Төрийн албаны нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвийн хүрээнд албан хаагчдад мэдээлэл өглөө.

IMG_5666.jpg

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байна.Үүний нэг нь “Төрийн албаны нөөц бүрдүүлэх журам” бөгөөд төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэн, Төрийн албаны тухай хуулийн 16.3, 46.1-д заасан албан хаагчдаас төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулах юм байна.

IMG_5668.jpg

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019.01.23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" шинэчлэн батлагдсан. Энэхүү дүрэм нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах юм.

IMG_5664.jpg