монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ОФФШОР БҮСЭД ХАМААРАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Admin 2018/01/10 Мэдээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан шинэчлэн тогтоох асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөсүгэй.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

            Монгол Улсын Ерөнхий сайд                           У.ХҮРЭЛСҮХ
    
            Сангийн сайд                                        Ч.ХҮРЭЛБААТАР
    
                                                                        Засгийн газрын 2017 оны 326 дугаар
    
                                                                                        тогтоолын хавсралт