монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа хийгдэж байна

Admin 2019/11/14 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн дагуу “Авлигын цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жилд тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг хийж байна.

76652253_2432275377055254_4089632717828784128_n.jpg

Тус судалгаанд Гадаадын иргэн, харьяатын газрын 20 албан хаагч болон тус байгууллагаас үйлчилгээ авч буй 90 гаруй үйлчлүүлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдаж байна. Энэ удаагийн Шударга байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд судлах, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хөндлөнгийн байдлаар гүйцэтгэж байна.

75650478_852357458494515_8768831116728598528_n.jpg

Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын шударга байдалд үйлчилгээ авсан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийн өгч буй үнэлгээ, тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын зүгээс байгууллагынхаа талаар өгч буй үнэлгээ, тухайн байгууллагын шударга байдлын талаарх бодлого боловсруулах, төлөвлөх үе шатанд оролцогчдын үнэлгээнээс бүрддэг аж.