монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/07/07 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглодог. Харин энэ хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй.

Албан тушаалтан сурталчилгаатай холбогдсон дээрх хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээдэг байна. /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас/