монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Тендер шалгаруулалт

Admin 2020/02/04 Видео мэдээ, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Тендер шалгаруулалтын нэр: Нормын хувцас Тендер шалгаруулалтын дугаар: ГИХГ/202001001

Гадаадын иргэн, харьяатын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Нормын хувцас -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ 2019, 2018 оны борлуулалтын орлогын тус бүр нь төсөвт өртгийн 100 хувиас тэнцүү, түргэн хөрвөх яадвартай хөрөнгө болон авах боломжит зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 2 хувиас тэнцүү. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2018 оны тус бүр нь төсөвт өртгийн 100 хувиас тэнцүү үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй Тендерийн хамт 4,950,350 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

“Багц-1” -2,265,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

“Багц-2” -1,512,800 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

“Багц-3” -712,550 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

“Багц-4” -400,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

“Багц-5” -60,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэ

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10-р хороо , Наадамчдын гудам, Б байр, 306, Утас: 70133449 , Факс: Имэйл хаяг: Веб хаяг: www.immigration.gov.mn