монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт сургалт болж байна

Admin 2019/06/20 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон орон нутаг дахь газрын ахлах нягтлан бодогч, нярав нарт зориулсан “Төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалт энэ сарын 20,21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 20 албан хаагч хамрагдаж байна.

64517061_2326074334152751_6206978528773144576_n.jpg

Сургалтаар төсөв, санхүүтэй холбоотой хууль тогтоомжуудад орсон өөрчлөлт шинэчлэл, төрийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн тайлан гаргахад анхаарах асуудал, дотоод аудитын талаар цаашид анхаарах асуудал зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал, ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Т.Төмөр-Очир “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, дотоод аудитын талаар цаашид анхаарах асуудал” сэдвээр, Сангийн яамны Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Эрдэнэбадрах “Санхүүгийн тайлан гаргах, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ гаргахад анхаарах асуудал” сэдвээр, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс “Татварын хууль, тогтоомжийн өөрчлөлт, тайлан гаргахад анхаарах асуудал”, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн өөрчлөлт” сэдвээр тус тус сургалт орсон юм.

64751282_446648589492405_5825068748322635776_n.jpg

Ийнхүү төв болон орон нутаг дахь газрын ахлах нягтлан бодогч, нярав нарыг сургалтад хамруулснаар шинэчлэгдсэн төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн талаарх мэдээллээр хангаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мөн байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд системтэй оновчтой арга хандлагыг нэвтрүүлж, дотоод аудит, санхүүгийн хяналт, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах ач холбогдолтой юм.