монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО

Admin 2018/01/16 Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар, Өмнөд бүс дэх газар болон Говь-Алтай, Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр болох гэж байна.

Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг сонгон шалгаруулах журмын дагуу нэр дэвшигчид ерөнхий мэдлэг, хуулийн сорилын тест, мэргэжил мэргэшлийн ярилцлага гэсэн гурван төвшиний шалгалтыг өгөх бөгөөд хамгийн өндөр оноо авсан албан хаагчийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх юм.