монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛЛОО

Admin 2018/02/27 Төрийн албаны салбар зөвлөл

Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар, Өмнөд бүс дэх газар болон Говь-Алтай, Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах албан хаагчдын сонгон шалгаруулалтыг явуулсан билээ.

Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчийг сонгон шалгаруулах журмын дагуу дээрх албан тушаалд нэр дэвшигчид өнгөрөгч сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл дээр ерөнхий мэдлэг, хуулийн сорилын тестийн шалгалт өгсөн бол мэргэжил мэргэшлийн ярилцлагыг Гадаадын иргэн, харьяатын газарт өнгөрөгч сарын 23, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Уг шалгаруулалтад тэнцсэн албан хаагчид буюу Өмнөд бүс дэх газрын даргын албан тушаалд Л.Дамдинсүрэн, Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд Х.Ургааг, Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн даргын албан тушаалд Т.Баяржаргал нарыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнд санал болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар тус тус томиллоо.