монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin 2019/12/04 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” сэдвийн хүрээнд нийт 14 албан хаагчдад сургалт зохион байгуулж Хууль сахиулахын их сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам мэдээлэл хүргэв. Сургалтаар албан хаагчид хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байран дахь бэлгийн дарамт, жендэрийн эрх тэгш байдал ямар хэлбэрээр илэрдэг, бодлогын баримт бичиг, жендэрт суурилсан хүчирхийлэл, хаана үйлдэгддэг, урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэгээ дээшлүүлэв.

2.jpg

1.jpg