монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шуурхай:
Дараах визийн зөвшөөрлийн хүсэлтийг 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөвхөн цахимаар хүлээн авна. Үүнд: - Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл - 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл - Олон улсын хилийн боомт дээрээс авах B, J, A, S1, S2 визийн зөвшөөрөл https://evisa.mn   Лавлах утас: 9314-1009

Төрийн үйлчилгээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Эх орны өнцөг булан бүрт тэр дундаа хилийн боомтод албан үүргээ гүйцэтгэж буй Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид энэ сарын 11-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо чуулж байна.
2019/09/12
Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр цуврал тодруулга ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагч ахлах байцаагч Н. Дуламсүрэнгээс гадаадын иргэдийн бүртгэлийн журмын талаар тодруулснаа хүргэе.
2019/09/10
Цахим үйлчилгээг авахдаа Гадаадын иргэн, харьяатын газрын www.immigration.gov.mn сайт руу нэвтэрч, сайтын баруун дээд хэсэгт байрлаж буй “Цахим виз” хэсэгт хандан хувь хүн, байгууллагын мэдээллийг бүртгүүлснээр энэ үйлчилгээг авах боломжтой.
2019/09/09
Та цахимаар визийн зөвшөөрөл хүсэх бол энэхүү заавартай танилцана уу.
2019/09/09
Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинтүшигийн эмчилгээний зардалд зориулж энэ оны 05 дугаар сараас эхлэн “Ц.Түвшинтүшигтээ туслацгаая”-аян өрнүүлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд байгууллагын төв болон орон нутаг дахь газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа түүний эмчилгээний зардалд хандивлаж, 13.150.000 төгрөг цугларсан юм. Уг хандивыг өнөөдөр Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн гардуулан өгч, Ц.Түвшинтүшигийн эмчилгээнд нь амжилт хүслээ.
2019/09/05
Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилж, ийнхүү өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авч байна.
2019/09/02
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.
2019/08/31
Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч 5 дугаар сараас нэвтрүүлж эхлэсэн юм. Тэгвэл энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар боллоо. Уг үйлчилгээ нь 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.
2019/08/30
Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан бөгөөд хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Муг нар оролцов.
2019/08/26
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийг хөтөлж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажиллаж байна. Тайлант хугацаанд төвд 42, орон нутагт 37 өргөдөл ирснээс 68 нь шийдвэрлэгдсэн, 11 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан,хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.
2019/08/26