Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдыг дадлагажуулах сургалтад хамрууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад ажиллахаар шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үндсэн үйл ажиллагааг танилцуулах, дадлагажуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 
Сургалтаар виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэх, иргэний харьяаллын чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм. 
Сургалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын  33 албан хаагч хамрагдав.