Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Болгар дахь салбарын төлөөлөгчдийг хүлээв авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Болгар дахь салбарын тэргүүн Радослав Стаменков, Бүгд Найрамдах Болгар Улсын Дотоод хэргийн яамны Олон Улсын төслүүдийн газрын хөтөлбөрийн дарга Красимир Ушнев, Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний газрын ахлах ажилтан Йордан Куртелов, ХЯЯ-ны Хилийн цагдаагийн газрын ахлах удирдлагын түвшний Эргэн хүлээн авах хэлтсийн дарга Анна Желева болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн тэрээр хамгийн нягт харилцаа холбоотой, олон жилийн хамтын ажиллагаатай байгууллагын нэг нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага гэдгийг онцлоод цаашид ч хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Ноён Радослав Стаменков Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Болгар дахь салбарын үйл ажиллагаа, онцлогийн талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.