Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа

              Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газраас ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөн, семинараар албан хаагчид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлыг хэлэлцэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актыг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголт, мэдээ мэдээллийг өгсөн юм.

                Зөвлөгөөнд “Чингис хаан” болон Буянт-Ухаа олон улсын боомтод үүрэг гүйцэтгэж буй 30 орчим албан хаагч хамрагдлаа.