Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, үзэл баримтлал” сэдэвт сургалт боллоо

Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, үзэл баримтлал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.10.15/ зохион байгууллаа.

Сургалтаар нийт албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны талаар мэдээлэл өглөө. Мөн албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангаж хамтран ажиллах болон байгууллагад тулгамдаж буй асуудлуудаар нээлттэй санал солилцов.