Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Визийн хүчинтэй хугацаа гэж юу вэ?

Визийн хүчинтэй хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны дотор уг визээ ашиглан хилээр нэвтрэх боломжтой гэсэн үг.

Визийн хуудсан дээр хүчинтэй хугацааг “Enter before……” гэж тэмдэглэсэн байдаг. Нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна.