Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Шинээр томилогдсон 10 албан хаагч чиглүүлэх сургалтад хамрагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах чиглүүлэх сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв болон орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга  Д.Мөнхбаатар батламж гардуулж, баяр хүргэлээ.