Эхлэл     Чиг үүрэг

Чиг үүрэг

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд:

• Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, тус улсад     байх визийн хугацааг сунгах, визийг хүчингүй болгох;

• Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, хэлбэр, төрөл өөрчлөх, хүчингүй болгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;

• Иргэний харьяалал, цагаачлал, олон улсын болон гадаадын улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх,  гадаадын   иргэн, гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх;

• Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлж байна.