Та "K" ангиллын оршин суух зөвшөөрлөлтэй холбогдох мэдээлэлтэй танилцаж байна.

Дээрх ангиллын визийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч иргэнд олгоно.

 

Виз сунгалт

 

Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.

 

Ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргана:

  1. Паспорт;
  2. Уригчтай бол уригчийн хүсэлт;
  3. Мэдүүлгийн хуудас

 

Бусад

 

Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, 
Бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.
Визийн мэдүүлгийг хянан үзээд виз олгохоос татгалзах тохиолдолд энэ тухай хариу мэдэгдэнэ.

 

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - ажлын 5 хоног 
Яаралтай - ажлын 3 хоног


Төлбөр:

 

Нэг иргэн 7 хүртэл хоногоор сунгахад 40000₮ дараагийн хоног тутамд 5600
Яаралтай үйлчилгээ авах тохиолдолд үйлчилгээний хураамж 2 дахин нэмэгдэнэ.