монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

АНУ-ын визийн хураамж

Д/д
 Визийн ангилал
 Визийн хураамж (ам.доллар)
1
'A', 'O', 'B', 'S', 'J'
160
2
'HG', 'SH'
190
3
'H'
230
4
'T'
270
5
'TS'
230
6
Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн
240
7
Визийг шилжүүлэх, визийн ангилал солих үйлчилгээний хураамж
160

БНЭУ-ын иргэд визийн хураамжаас 100 чөлөөлөгдөнө .  

Дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг 100 хувь чөлөөлнө:

  1. Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд
  1. Гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүн
  1. Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэн

Хугацаа:

Гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш түр ирэгч гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг ажлын 8 цагт, Монгол Улсад оршин  суух үнэмлэх олгох үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.


Төлбөр төлөх данс:

  1. Тэмдэгтийн хураамжийг Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд
  2. Торгуулийн орлогыг Голомт банкны 2301000014 дугаарын дансанд
  3. Оршин суух үнэмлэх олгох, дахин олгох, хугацааг сунгах, хаягийн өөрчлөлт хийх үйлчилгээний хураамжийг “Аверс секьюрити” ХХК-ийн “Голомтбанк”-ны 2205140728 дугаарын дансанд тус тус тушаана уу.

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд зааснаар дараах нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг хөнгөлөх буюу чөлөөлнө 

Д/д
Нөхцөл
Хөнгөлөлтийн хэмжээ
1
Жуулчин
5 – 10 хүн
25%
10-аас дээшхүн
50%
2
Харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад улсын төрийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүн
100%
3
Гадаад орны төр, засгийн албан тушаалтанд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлөөний нотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд
100%
4
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу ажиллах гадаадын иргэн
100%
5
Монгол Улсын иргэний гадаад улсад төрсөн 16 хүртэлх насны хүүхэд
100%
6
Гадаад yлсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүд
100%
7
Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэн
100%


Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад карт хэвлэлтийн үнэ -5000 төгрөг  

Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солиход карт болон хэвлэлтийн үнэ-10500 төгрөг 

Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр-карт  хэвлэлт-5000 төгрөг