New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

“Анхан шатны хүмүүнлэгийн хэлэлцээр” сэдэвт сургалтанд хамрагдлаа

ЭхлэлМэдээ“Анхан шатны хүмүүнлэгийн хэлэлцээр” сэдэвт сургалтанд хамрагдлаа
11
Apr
“Анхан шатны хүмүүнлэгийн хэлэлцээр” сэдэвт сургалтанд хамрагдлаа
  • Нийтэлсэн
    admin
  • Ангилал

Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо 2017 оны 03 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн  дээд комиссарын газар болон Онцгой байдлын бүс нутгийн төвөөс зохион байгуулсан “Анхан шатны хүмүүнлэгийн хэлэлцээр” “сэдэвт сургалт боллоо. Тус сургалтанд 14 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтангэрэл амжилттай оролцоод ирлээ.

Онцгой байдлын бүс нутгийн төв буюу “eCentre” нь 2000 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Японы Засгийн Газрын дэргэдэх Хүний аюулгүй байдлын Итгэлцлийн сангийн буцалтгүй тусламжаар Японы Токио хотод байгуулагдсан бөгөөд Засгийн газар болон иргэний нийгмийн түншлэлд тулгуурлан, Ази-Номхон далайн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил, байгалийн гамшгийн улмаас учирсан эрсдэл зэрэг онцгой байдлын үед хүмүүнлэгийн хүрээнд түншлэл, тусламж дэмжлэг үзүүлэх, хамгаалалт, аюулгүй байдлыг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус сургалтын зардлыг зохион байгуулагч тал хариуцаж, сургалтын материал, гарын авлагаар ханган, ”Сертификат” гардуулжээ.


    Төстэй мэдээ
    Loading...
    Гадаадын иргэн, харьяатын газар