New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ВИЗ

Монгол Улсын виз гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.

Визийн зориулалт /Type/:

Орох / Entry /
Гарах – орох / Re-Entry /
Дамжин өнгөрөх / Transit /

Визийн төрөл / Entries /:

Нэг удаагийн / Single /
Хоёр удаагийн / Double /
Олон удаагийн / Multiple /

Визийн зэрэг /Level/, ангилал /Classification/:

Визийн зэрэг  Визийн ангиллын тэмдэглэл Визийн ангилал
 Дипломат зэргийн (D)  D
  1. Дипломат паспорттай гадаадын иргэн
  2. Улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтанд олгоно
 Албан зэргийн (A)  A
  1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн
  2. Цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан албан тушаалтан
  3. Олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн
  4. Монгол Улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий
  5. Намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн
  6. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн
  7. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтанд олгоно.
 Энгийн зэргийн (E)  T Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно.
 O Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд олгоно.
 B Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд олгоно.
 S Суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор ирэх гадаадын иргэнд олгоно.
 J Тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгоно.
 HG Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгоно.
 SH Шашны байгууллагын шугамаар ирэх, оршин суух гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгоно.
 TS Монгол Улсад цагаачлах зөвшөөрөл авсан гадаадын иргэнд олгоно.
 H Монгол Улсад хувийн хэргээр оршин суугчийн гэр бүлийн гишүүн болон хувийн урилгаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгоно.

Визийн хүчинтэй байх хугацаа /Enter before/:

Орох, Дамжин өнгөрөх  бүх төрлийн визийн хувьд виз олгогдсон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг, нэг болон хоёр удаагийн  гарах-орох  визийн хувьд гадаадын иргэний Монгол Улсаас гараад буцаж ирэх хугацааг хэлнэ.

Визийн байх хугацаа /Duration of stay/:

Гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрийн дараагийн өдрөөс эхлэн визийн байх хугацааг тоолно.

Виз олгох байгууллага:

  • Гадаад харилцааны яам
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул болон хилийн боомт дээр виз хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  1. Гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт эсвэл түүнийг орлох хууль ёсны бичиг баримт
  2. Байгууллагаас олгосон визийн зөвшөөрөл, хувийн урилга
  3. 3×4 см хэмжээтэй 2 хувь цээж зураг
  4. Гэр бүлийн гишүүдийн хамт ирэх тохиолдолд гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний эх хувийг хуулбар болон орчуулгын хамт
  5. Мэдүүлгийн хуудас

Санамж:

Бичиг баримт бүрдүүлж буй хүн ажлын газрын үнэмлэх эсвэл итгэмжлэхтэйгээ ирнэ. Тус газрын мэргэжилтэн шаардсан тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүллүүлэх, тухайн гадаадын иргэнийг дуудан ирүүлж ярилцлага хийх эрхтэй. Монголд Улсад байх визийн хугацааг 1 удаа 7-30 хүртэлх хоногоор сунгах боломжтой.  Сунгалт хоорондын зай 6 сар байна.

Жуулчны виз сунгалт

  1. Сунгуулахыг хүссэн хувь хүний өргөдөл /Англи хэл дээр байж болно/
  2. Бүртгэлийн анкет № 1 номерын цонхноос авна /1000 төгрөг/
  3. 3×4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Паспортын нүүрэн хэсэг орж ирсэн визийн хамт хуулбарлах, визгүй орж ирсэн бол штампны хуулбар

Санамж:

Таны Монгол Улсад байх визийн хугацааг 1 удаа 7-30 хүртэлх хоногоор сунгах боломжтой. Сунгалт хоорондын зай 6 сар байна.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар