New to site?


Login

Lost password? (X)

Already have an account?


Signup

(X)
Farooq

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРГИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ОНЦЛОГ

ЭхлэлГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРГИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ, ТЭДГЭЭРИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ОНЦЛОГ

Нэг. Гадаадын иргэний эрх, үүргийн үндсэн зарчим, тэдгээрийн эрх, үүргийн онцлог

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг тухайн иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан Монгол Улсын хуулиар тодорхойлно.

  1. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно.
  2. Гадаадын иргэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д заасны дагуу хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний нэгэн адил эрх, эрх чөлөөг эдэлж, үүрэг хүлээнэ.
  3. Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

3.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсад нэвтрэх, оршин суух
3.2. Улсын онц чухал обьектод Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллах
3.3. Улс төрийн орогнол хүсэх
3.4. Хууль тогтоомжид заасан бусад эрх

  1. Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үүрэг хүлээнэ:
    1. 4.1.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх
      4.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24, 26 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх
      4.3.Засгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д заасны дагуу албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор тус Газарт гаргах
      4.4.Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх
      4.5.Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаандаа буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах
      4.6.Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах
      4.7.Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Гадаадын иргэн Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэрэгт алба хаах үүрэг хүлээхгүй.

Loading...
Гадаадын иргэн, харьяатын газар